Энэхүү машин нь хөдөө орон нутагт тэмээний болон хонины ноосоор утас ээрч, зах зээлд нийлүүлэхэд нэн тохиромжтой машин юм. Эх орны үйлдвэрийн үнэт түүхий эд болох ноосоор эцсийн бүтээгдэхүүн хийж, гадаадад экспортлох, дотоодын үйлдвэрүүдээ хангахад нэн хэрэгцээтэй юм. Хятад улсын зах зээл дээр ноосон утасны эрэлт маш их байдаг бөгөөд үнэ нь 70-90 юань/кг байгаа нь (ойролцоогоор 15000-20000 төгрөг) болж байна. Энэ нь даавуун утаснаас 12-15 дахин үнэтэй байна гэсэн үг. 100 хувийн тэмээний ноосон утас бол бүр үнэтэй бөгөөд нүдний гэм.

Иймд танд ноос ноолууран утас ээрэх шинэ маягийн төхөөрөмжийг танилцуулж байна.
Техникийн үзүүлэлт
Зураг төслйин дагуу тэмээ хонины ноос, ямааны ноолууран утасны нарийн бүдүүнийг нь тохируулах бөгөөд ороолт эрчлээсийг автоматаар тохируулна.
Эрчлээс гаргах | Нэг метр тутамд 200-2000 шр эрчлээс |
Зураг төсөл | 2-50 орчим |
Ноосны урт | 64-120мм |
Нэг дамарт ороох утасны хэмжээ | 0.25-1 кг |
Булны эргэлт | Минутанд 12000 эргэлт |
Загвар | YJ-230 |
Дамарын хэмжээ | Φ35/35/35mm |
Ороох диаметр | Φ51 mm |
Цахилгаан хэрэглээ | 1Kw/цаг |
Цахилгаан хангамж | 220/3*380V AC 50/60Hz |
Хэмжээ | 1.3m*0.8m*1.6m |
Үйлдвэрийн үнэ: 78000 юаньТа энэхүү машиныг сонирхож байгаа бол дараах тоног төхөөрөмжийг бас сонирхож үзээрэй.
Худалдааны нөхцлүүд
Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.
Хэрхэн худалдаж авах вэ?
1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.